Эрдэнэт хотын агаарын хяналт шинжилгээний тайлан.

Гэрэл зургийг О.Эрдэнэбаяр

Хүхэрлэг хий

Эрдэнэт хотын хүхэрлэг хийн (SO2) 2022 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 1-12 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 2022 оны 01 дүгээр сард 12 мкг/м3 байсан байна.

Хүхэрлэг хийн (SO2) 2023 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 1-11 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 2023 оны 01, 02 дугаар сард 11 мкг/м3 байсан бөгөөд 2022 онтой харьцуулахад 1 мкг/м3-ээр бага байна.

Хүхэрлэг хийн (SO2) 2024 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 1-6 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 2024 оны 01 дүгээр сард 6 мкг/м3 байсан бөгөөд 2023 онтой харьцуулахад 5 мкг/м3-ээр бага байна.

graph

Азотын давхар исэл

Эрдэнэт хотын азотын давхар исэл (NO2) 2022 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 46-195 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 2022 оны 12 дугаар сард 195 мкг/м3 байсан байна.

Азотын давхар ислийн (NO2) 2023 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 6-179 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 1 дүгээр сард 179 мкг/м3 байсан бөгөөд 2022 онтой харьцуулахад 16 мкг/м3-ээр бага байна.

Азотын давхар ислийн (NO2) 2024 оны 01-12 дугаар сарын дундаж агууламж 46-187 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 2 дугаар сард 187 мкг/м3 байсан бөгөөд 2023 онтой харьцуулахад 8 мкг/м3-ээр их байна.

graph