ТЕХНОЛОГИ, МЭДЛЭГИЙН САН

МХУСА ХХК нь мод үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхэд өөрийн гэсэн тогтсон мод тариалах технологийг боловсруулж, бодит байдал дээр туршин хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг ойлгосон. Тиймээс энэ технологийг боловсруулахын тулд 2018 оноос хойш аж ахуйн нэгж нь удаа дараагийн цуврал сургалтад оролцож, судалгаа хийх мэдлэг туршлага хуримтлуулан ажиллаа.

Бидний одоогийн технологийн дамжлага

МХУСА ХХК нь 2021 онд өөрийн технологийг тогтоосон боловч энэ нь тасралтгүй байнга шинэчлэгдсэн баяжиж байх үйл явц гэдэг нь тодорхой юм.


ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
БАГАЖ ХЭРЭГСЭЛ

МХУСА ХХК албан оффисын хэрэглээний компьютер, принтер, хувилагч зэргээс гадна нийтлэг тоног төхөөрөмжөөс гадна нь мод үржүүлэх, ойжуулах үйл ажиллагааг үр дүнтэй түргэн шуурхай эрхлэхэд шаардагдах зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр бүрэн хангагдсан. Эдгээр техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийн жишиг гэрэл зургуудыг доор харуулав.

Компани нь талбайд үржүүлгийн ажилд нэн тэргүүнд хэрэглэгдэх тодорхой хэрэгцээт тооны хүрз, жоотуу, шороо зөөх тэрэг, хувин, шланкан хоолой, хэмжих метр, усжуулалтын шүршигч, ус агуулах нэг тонн болон түүнээс дээш хэмжээтэй сав, тарьц, суулгацын бойжуулах болон хадгалах зориулалтын бортого, сагс сав, хог ургамал цэвэрлэх цуглуулах малтуур, тармуур, шуудай, үр хатаалтад ашиглах дэлгэц зэрэг тоног төхөөрөмж, гар багаж хэрэгсэлтэй юм.

Байршил тогтоогч, өнцөг хэмжигч, ойн үнэлгээ (ойн таксаци), геодези, зураг зүй, зайнаас тандан судалгааны багаж, бичил цаг уур хэмжигч, бичил нарийвчлалтай электрон жин, нарийвчлалтай нониус бүхий штангенциркул зэрэг механик моторт тоног төхөөрөмжүүдтэй.

Түүнчлэн компанийн машин, багаж хэрэгсэл трактор, пикап машин, жижиг ачааны машин, механик анжис, зүлэг хадагч машин усалгааны суурин болон хөдөлгөөнт моторт насос, усалгааны зориулалттай мотор насос, нүх ухагч цооног өрөм, цахилгааны уртасгагч утас, эргэдэг хүрдэн шигшүүр зэрэг машин, тоног төхөөрөмжтэй.