Мод үржүүлгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, технологийн бүх шат дамжлагыг шаардлагатай хэмжээнд нь гүйцэтгэж явуулж байгаа. Энэ нь жилийн тарьсан модны ургалт 90%-с дээш байгаагаар нотлогдож байна.
Өнөөдрийн түвшинд компанид нийтдээ 2.5 сая гаруй мод тарьж ургуулсан байгаа бөгөөд модны нэр төрөл, тоо хэмжээг доорх хүснэгтэд үзүүлсэн байгаа. Мөн компанийн эзэмшилд бүртгэгдсэн үндсэн хөрөнгө, техник тоног төхөөрөмж, тоноглол багаж хэрэгсэл зэргийн танилцуулгыг зургаар харуулав.
Тарьсан модны тоо хэмжээ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсэд мод тарьж арчлан ургуулан, ойжуулах зорилго бүхий гэрээт ажлыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ төрийн өмчит хувьцаат компани"-ийн захиалгаар амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү мод тарьж ургуулах ажлыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт олгогдсон 2.5 га газарт гэрээнд туссан техникийн даалгаврын дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэн 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлцсэн.
Гэрээ болон техникийн даалгаврын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Эдгээрт: