Мод үржүүлэх нь нарийн шинжлэх ухаан бөгөөд уг үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх зорилгоор хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, судлах зорилтуудыг тавьсан. Зорилтын хүрээнд “МХУСА” ХХК нь хөрш зэргэлдээ улсууд болон дотоодын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудтай түншлэлийн ажиллагааг эхэлсэн.
Тухайлбал “Домогт Шарын гол” мод үржүүлгийн газар, Дархан хотын “Ургамал, газар тариалангийн хүрээлэн, ОХУ-ын Эрхүү хотын “Цэцэрлэг хүрээлэн”, БНХАУ-ын “Баруун бүсийн мод үржүүлгийн хүрээлэн”, Эрдэнэт хотын” Ойн генетик нөөцийн төв, “Био ундрага” бордооны үйлдвэр, Орхон аймгийн Байгаль орчны газар, Ногоон Хөгжлийн Хөтөч ТББ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компани зэрэг байгууллагуудтай бид хамтран ажилласаар ирсэн.