Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг ба нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу 2 хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг.
Нэг га ой мод нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээж, агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгадаг байна. Ялангуяа, навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шорооны 21-76 хувийг өөртөө барьдаг.
Мөн хэт халалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулж, агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд үзжээ.
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэдэг. Нэг нүх ухаад мод суулгах нь "Мод тарих" ажлын таван хувьд ч хүрэхгүй ажил юм. Манай оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувь нь л амьдрах чадвартай болж байна гэсэн судалгаа байдаг.